oeo.mn Open in urlscan Pro
13.32.27.25  Public Scan

URL: https://oeo.mn/media/921
Submission: On November 01 via api from US — Scanned from DE

Form analysis 1 forms found in the DOM

<form autocomplete="off">
  <div class="search-area false"><input name="q" placeholder="Эндээс бүхнийг хайж олох..." class="search-input" autocomplete="off" value=""><button type="button" class="btn-search " aria-label="search"></button></div>
</form>

Text Content

If you're seeing this message, that means JavaScript has been disabled on your
browser, please enable JS to make this app work.
Хэрэв та энэ текстийг уншиж байгаа бол таны интернэт хөтөчийн JavaScript
хаалттай байна, Интернэт хөтөчийн тохиргоонд javascript ийг нээхийг зөвлөж
байна.

7507-9966

HELLO@OEO.MN

 * 11:00 - 22:00цаг/өдөр бүр
 * Тусламж

ХЭТЭВЧ

ХАДГАЛСАН

САГС



НЭВТРЭХ


Бүх ангилал

ШИНЭЭР ИРСЭН
ВЛОГ
МЕДИА
СУРГАЛТ
ЭВЕНТ АРГА ХЭМЖЭЭ
ХЯМДРАЛТАЙ
ЗАХИАЛГА ХИЙХ ЗААВАР
БИДНИЙ ТУХАЙ
ХҮҮХДИЙН БАЯРЫН БАГЦ


 * Нүүр хуудас
 * Мэдээ мэдээлэл
 * Монгол хонины ноос

2021/01/22

МОНГОЛ ХОНИНЫ НООС

Монгол хонины ноосны дийлэнх хувийг буюу 45.8-59.6%-ийг цагаан ноос эзэлдэг нь
ихээхэн ач холбогдолтой. Хонины цагаан ноосоор эсгийгээ хийж, гэрээ бүрж аж
төрдөг монголчууд бид эсгий хийх нарийн технологитой.

Ноосноос эсгий гаргах арга нь ноосны ширхэгт олон дахин цохилт өгснөөр маш жижиг
микро утсанцарууд ноосон ширхэгт үүсэж хоорондоо барьцалдсанаар эсгий бүтдэг.

Эрт дээр үеэс таван хошуу малыг гаршуулж, ашиг шимийг нь хүртэж ирсэн манай ард
түмэн хонины ноосыг хувцас эдлэл, олс дээс, мал аж ахуйн хэрэгцээт зүйлс болон
хамгийн ихээр гэрээ бүрж, дулаалгын материал болгон ашиглаж иржээ.

Монгол гэрийн хамгийн чухал дулаалгын материал нь эсгий юм. Малчин ардууд эсгийг
ихэвчлэн 8 дугаар сарын дундуур хийдэг. Тухайн айл дангаараа хийхэд хүч хүрэхгүй
ажил учраас айл хотлоороо нийлж хийнэ. Өдрийн сайныг сонгон тогтож, эсгийндээ
гурван төрлийн ноосыг урьдчилан бэлтгэсэн байна.

Үүнд тухайн жилийн зун хяргасан эр хонь, төлөгний уртын ноос, өнгөрсөн намрын
ахарын ноос, тухайн жилийн шинэ хурганы ноосыг хэрэглэнэ. Харин эм хонины ноосыг
эсгийнд хэрэглэдэггүй байна. Ерөнхийдөө 2 метр өргөнтэй, 4-5 метр урттай эсгийнд
ойролцоогоор 50-60 кг ноос ордог байна.

Эсгий хийх арга ажиллагаа 3 үе шаттай явагддаг. Эхлээд ноосоо зулаад, дараа нь
услаж эсгийгээ татах буюу чирж нягтруулна.

Ингэхдээ цэнгэг устай худгийн ойролцоо эсгий татах, зулахад тохирсон, тэгш
сайхан талбайтай газрыг сонгоно.



“Эх эсгий ” гэж дээр нь ноос зулах эсгийг хэлэх ба урьд жил нь хийж цэвэр гамтай
эдэлсэн эсгий байх ёстой. Гамгүй эдэлсэн хэт хуучирсан эсгий дээр ноос зулвал
эсгий гаргадаггүйтэй энэ нь холбоотой. Сонгож тогтсон өдрийн өглөө эсгий хийлцэх
хүмүүс тал бүрээс цуглахад тэднийг идээ цагаагаар хүндлэн цайлна.

Ингээд ноос зулж эсгий татахаар бэлдсэн газарт эх эсгийгээ дэлгэж савсан ноосоо
эрэгтэйчүүд хүүхдүүд ойртуулж ус зөөх ба эсгий хийж буй айлын эхнэр буюу эсвэл
олонд хүндтэй, настай эмэгтэй анхны ноосыг зулж, “мөр гаргахад” бусад
эмэгтэйчүүд дагалдан ноосны зузаан нимгэнг тохируулан зулдаг.

Нэг үе ноос зулаад усаар жигд сайн шүршинэ. Усаар жигд нарийн сайн шүршиж
норгосны дараа ахин нэг үе ноос зулж мөн усаар нэвт шүршиж норгоно. Эсгийний
усалгаанд зөвхөн худгийн усыг хэрэглэнэ. Нуурын ус нь эсгийг шарлуулдаг учраас
хэрэглэдэггүй.



Дараа нь сүүлийн үе”зулхай” гэж ахарын ноос, хурганы ноос зулах ба энэ үе нь
өнгөн тал болох тул хар, бор зэрэг өөр өнгө ороогүй жигд цагаан ноос зулдаг.

Зулхай зулсны дараа хүн бүр хоёр саваа мод хэрэглэх бөгөөд дунджаар 20-25 минут
савна. Ноосоо савж гүйцсэний дараа савсан хэсэг тус бүрийг эрэгтэйчүүд гол мод
хийж завсар нь цахилдаг зэрэг өвсөөр наалдахгүйгээр үе тавьж чанга хуйлан гадуур
нь дэвтээсэн ширээр ороож ширнийхээ хоёр амыг үдээсээр чангалан үднэ.

Хоёр үзүүр нь задгай үлдсэнийг үдэхдээ “умбай тумбай” гэж хэлж усаар сайн шүршиж
норгоод үдээсээр сүлжин бөхөлж уяад хөвч гэж тусгай нарийн сураар хооронд нь
холбож уяна. /Сэрээнэндорж, 1973, 53 дахь тал/

Ширлэж боосон эсгийг татах хоёр морьтой хүн эсгийн гол буланд бэхэлсэн олсны
үзүүрээс саваагаар онилон татдаг. Эсгий татахын өмнө:

Төрийн эд төв сайхан

Төрсөн биес нь мөнх сайхан

Яснаас хатуу

Цаснаас цагаан болтугай

хэмээн ерөөлийн үгсийг хэлэн эсгийн дээр айраг сүү зэргийг дусаана.

Эсгий хийхдээ уламжлалт хүндэтгэлийн ёс гүйцэтгэдэгийн нэг нь эсгий татах өдөр
лам залж ном уншуулдаг бөгөөд эсгийг хүндэтгэн домботой цай тавагтай идээ
авчирч, шинэ эсгийг сүүгээр мялаагаад ерөөлийн сайхан үгс хэлдэг заншилтай.

Эсгий татах хүмүүс болон чирүүлэх азаргаа товлоно. Эсгийг голдуу азаргаар татаж
чирдэг бөгөөд говь газар бол тэмээгээр татдаг байжээ.



Эсгий хийхдээ шүүстэй буюу шүүсгүй гэж хоёр янзаар хийнэ.  Энэ нь эсгий хийхэд
оролцох хүмүүсийг дайлж цайлахтай холбоотойгоор нэрлэсэн заншил юм.

Хонь гаргаж найр хийвэл шүүстэй хэмээдэг бөгөөд дан цагаан идээгээр цайлж байвал
шүүсгүй хэмээн нэрлэгдэнэ.

Хонины ноос өөрөө зунгагтай учир  ямааны тосоор тосолвол борооны ус нэвчдэггүйн
дээр эсгийний өнгийг цайруулахын тулд ясны гурил, шохойгоор өнгөлдөг. Орчин үед
үйлдвэрийн аргаар эсгийг зунгагнаас нь салган цэвэрлэж угаасан ноосоор эсгий
хийдэг болсон.

Тэгэхээр эсгий нь эко дулаалгын материал болоод зогсохгүй түүнийг агаар
солилцоонд чухал амьсгалдаг материал гэж үздэг учраас орчин үеийн технологи
ашиглан үйлдвэрийн аргаар ноосоор маш олон төрлийн дулаалгын материал хийж
байна.



Эх үүсвэр:

 1. Д. Батбаяр “Хонины ноосны шинж чанар, боловсруулах технологи” УБ, 2007 он
 2. http://mongoltuurgatan.miniih.com/index.php/home/post/122

3. https://mn.wikipedia.org

Facebook0Twitter

СҮҮЛД НЭМЭГДСЭН

2022/01/07

SAIKHASUVD BUTEELCH URLANGIIN ZOCHID DUGAAR1

2021/10/06

Д.САЙХАНСУВД: УРАН БИЧЛЭГЭЭР ХИЧЭЭЛЛЭХ НЬ ХҮНД ГОО ЗҮЙН МЭДРЭМЖИЙГ ӨГДӨГ

2021/01/22

МОНГОЛ ХОНИНЫ НООС

2021/01/22

НООЛУУРЫН ТУХАЙ

2021/01/22

ГАР УРЛАЛЫН ТӨРӨЛ

2021/01/22

СКАНДИНАВЫН ОРНУУДЫН ГАР УРЛАЛ

2021/01/22

Х.БОЛОРОО: ХӨДӨЛМӨР ХЭЗЭЭ Ч ТАНЫГ ХООСОН ОРХИХГҮЙ

2021/01/21

ГАР УРЛАЛЫГ СОНГОХ 10 ШАЛТГААН

АНГИЛАЛ

OEO.MN

 * Бидний тухай
 * Бүтээгдэхүүн үйлчилгээ
 * Ажлын байр

ЗӨВХӨН ТАНД

 * Медиа
 * Сургалт
 * Влог

ТУСЛАМЖ

 * Үйлчилгээний нөхцөл
 * Нууцлалын баталгаа
 * Хамтран ажиллах

ХАЯГ

Салбар-1Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Хүннү молл 1 давхар

БИДНИЙГ ДАГААРАЙ



ДЭЛГҮҮРҮҮДИЙН ЦАГИЙН ХУВААРЬ

 * 11:00 - 21:00

© 2022. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН